Гватемал улсын зүүн хэсгийн Закапа мужид зэвсэгт халдлага гарч, тус улсын хууль тогтоогч болон цагдаагийн гурван алба хаагч амиа алдсан талаар Ерөнхийлөгч Бернардо Аревало мэдэгдлээ.
Халдлага Баасан гарагт Закапа мужийн Рио Хондод болсон бөгөөд хууль тогтоогч Хулио Сезар Портилло Пас уг халдлагад өртөж, хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэвч тэрээр шархаа даалгүй нас барсныг түүний харьяалагддаг "National Unity of Hope" (UNE) намаас баталжээ.
Улсын Ерөнхийлөгч Бернардо Аревало уг хүчирхийллийг эрс буруушааж, хэрэг үйлдсэн этгээдүүдийг тогтооход туслахыг аюулгүй байдлын хүчнийхэнд үүрэг болгосон байна.