Дуучин Гвен Стефани болон кантри хөгжмийн од Блэйк Шелтон нар хуримынхаа таван жилийн ойг тохиолдуулан хамтдаа үдшийг өнгөрүүлжээ. "The Voice" шоугаар дамжуулан анх танилцсан хос 2021 оны долдугаар сарын 3-нд гэрлэсэн билээ.

Гвен Стефани өөрийн цахим хуудаснаа энэхүү баярт мөчөө хуваалцсан бөгөөд бичлэгтээ 2004 оны өөрийн "Luxurious" дууг ашигласан байна. Тэрээр гялалзсан ягаан өнгийн даашинз, Maison Valentino брэндийн гутлаар гоёсон бол Блэйк Шелтон сонгодог хослол өмсөн хүрэлцэн иржээ. Стефани бичлэг дээрээ "Энэ бол бидний таван жилийн ойн болзоо" хэмээн дурдаад, хамтдаа нийт 11 жил хамт байгаагаа онцолсон байна.

Нью-Йорк хотод болсон уг үдшийн үеэр Гвен Стефани өөрийн гоёлоо гайхуулж, Блэйк Шелтонтой хамт зургаа авахуулжээ. Бичлэгийн төгсгөлд Блэйк Шелтон Монтелл Жорданы "This Is How We Do It" дууг аялж, хос маань баярт өдрөө хөгжилтэй өнгөрүүлсэн байна.