Германы Канцлер Фридрих Мерц ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хийх айлчлалаа цуцалсан байна. Тэрээр эх орондоо мужийн сонгуулиудтай холбоотой улс төрийн дарамт, шахалттай нүүр тулаад байгаа үед уг шийдвэр гарчээ.
Албан ёсоор нийтэд зарлаагүй байсан айлчлалын талаар нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр засгийн газрын нэгэн албан тушаалтан лхагва гарагт мэдээлэл өгсөн байна. Түүний хэлснээр, Канцлер Мерц Берлинд байх шаардлагатай болсон тул анх төлөвлөж байсанчлан Нью-Йорк руу явахгүй болжээ.
Фридрих Мерц уг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, үг хэлэхээр хүлээгдэж байсан юм.