Германы нисэх онгоцны буудлын өмнөд хэсгийн хөөрөх зурвасын ойролцоогоос тэсрэх бодис бүхий дрон олдсон талаар тус улсын цагдаа болон прокурорын байгууллагаас мэдээллээ.
Уг аюултай төхөөрөмжийг нисэх онгоцны буудлын ажилтан олж илрүүлсэн байна. Олдсон дроныг үл мэдэгдэх тэсрэх төхөөрөмж суурилуулсан байдалтайгаар илрүүлсэн бөгөөд уг объектыг цагдаагийн байгууллагаас шинжлэн шалгаж байна.
Энэхүү үйл явдлын дараа албаны хүмүүс тус аюул заналыг "шинэ чанарын аюул занал" хэмээн тодорхойлж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлжээ.