Америкийн дуучин, ая зохиогч Грейси Абрамс өөрийн гурав дахь бие даасан цомог болох «Daughter From Hell»-ийг баасан гарагт гаргасан билээ. Тэгвэл уг цомогт багтаагүй ч цомгийн бүтээлч үйл явцын үеэр бичигдсэн хоёр шинэ дууг сонсогчдодоо хүргэхээр болсноо тэрээр зарлав.

"Out of Nowhere" болон "Love Letter" нэртэй эдгээр дуунууд нь зөвхөн iTunes платформ дээр, хязгаарлагдмал хугацаагаар сонсох боломжтой байх аж. Дуучин бүсгүй өөрийн сошиал хуудсаараа дамжуулан энэхүү гэнэтийн бэлгээ танилцуулахдаа, шинэ цомгийг нь сонсож, эерэг сэтгэгдлээ хуваалцсан шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлжээ.

Тэрээр "Эдгээр дуунуудтай холбогдож буй та бүхний сэтгэгдлийг сонсоод маш их хөдөллөө. Та бүхний илгээсэн зурвасууд миний сэтгэлийг үнэхээр их баясгаж байна. Та бүхэнд эдгээр дуунууд таалагдана гэж найдаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Мөн тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан шинэ дуунуудынхаа богино хэмжээний хэсгээс тоглосон дүрс бичлэгийг шүтэн бишрэгчиддээ үзүүлжээ.

Грейси Абрамс нь энэхүү цомог дээрээ продюсер, хамтран зохиогч Аарон Десснер-тэй дахин хамтран ажилласан байна. Түүний өмнөх цомог болох "The Secret of Us" нь Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан амжилттай юм.