Грек улсын Крит аралд томоохон хэмжээний ойн түймэр гарч, нөхцөл байдал хүндэрсээр байна. Түймрийн улмаас тус аралд байрлаж буй олон мянган оршин суугч болон жуулчдыг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.
Харамсалтай нь, түймрийг унтраахаар ажиллаж байсан гурван гал сөнөөгч амь насаа алдсан байна. Грек улс нь Франц, Испани улсуудын араас зуны улиралд ойн түймрийн аюултай нүүр тулж буй дараагийн улс боллоо.