Өмнөд Европын зарим хэсэгт ойн түймрийн аюул нүүрлээд байгаа бөгөөд энэ үеэр Грек улсад харамсалтай явдал тохиолдлоо. Түймрийг унтраахаар ажиллаж байсан гурван гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байна.

Тус улсын Крит арал дээр ширүүн салхи дэгдсэний улмаас түймрийн голомт улам идэвхэж, галын тархалт хурдацтай нэмэгджээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас тус бүс нутагт орших хэд хэдэн тосгоны оршин суугчдыг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлсэн байна.

Европын өөр бусад бүс нутгуудад ч түймэртэй тэмцэх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд нөхцөл байдал хүнд хэвээр байна.