Грек улсад ойн түймэртэй тэмцэх ажиллагааны үеэр ноцтой осол гарсан байна. Түймрийг унтраахаар ажиллаж байсан хоёр нисдэг тэрэг агаарт хоорондоо мөргөлдсөн болохыг эх сурвалжууд мэдээллээ.

Ослын газар дээр авсан бичлэгээс харахад нисдэг тэрэгнүүдийн нэг нь нөгөөгийнхөө сэнсийг мөргөж байгаа нь тод харагдаж байна. Үүний улмаас мөргөлдсөн нисдэг тэрэг галд автаж байгаа дүрс бичлэг цахим орчинд тархжээ.