АНУ-ын эрх баригчид Хятад улсын нөлөөг хязгаарлах чиглэлд тодорхой загвар бүхий стратеги баримталж эхэлжээ. Үүний хүрээнд Вашингтон Хятадыг орчин үеийн дэвшилтэт технологи болон чухал түүхий эдийн нөөцөд нэвтрэх боломжийг нь хаахыг зорьж байна. Мөн холбогдох нийлүүлэлтийн сүлжээг өөрчилж, Америкийн дотоодын үйлдвэрлэлийг сэргээхэд анхаарлаа хандуулж байгаа юм.

Энэхүү стратегийн хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын харьяа Гренланд арлыг сонирхох болсон нь анхаарал татаж байна. Энэ нь зүгээр нэг сонирхол биш, харин Хятадын хүн амын дунд эрэлт ихтэй, тэдний өдөр тутмын хэрэгцээ болсон далайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлах зорилготой байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Хэрэв Хятадын зах зээлийг энэхүү бүтээгдэхүүнээр хангахгүй байх бодлого хэрэгжүүлбэл Америкийн хүнсний салбарт томоохон түлхэц болно гэж үзэж байна.

АНУ-ын энэхүү алхам нь дэлхийн худалдааны болон геополитикийн бодлогын хүрээнд Хятадын нөлөөг бууруулах, улмаар өөрийн орны үйлдвэрлэлийг дэмжих шинэ аюулгүй байдлын үзэл баримтлал байж болохыг шинжээчид онцолж байна. Энэ нь зөвхөн технологийн төдийгүй хүнсний салбарын нийлүүлэлтийн сүлжээг хяналтдаа авах гэсэн оролдлого гэж харж болохоор байна.