Гренландын парламент мягмар гарагт тус арлын АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ оны эхээр тохиролцсон аюулгүй байдлын гэрээг албан ёсоор соёрхон баталлаа. Уг хэлэлцээрийн эдийн засгийн үр өгөөжид сөрөг хүчний зарим гишүүд эргэлзэж байсан ч ийнхүү баталсан байна.
АНУ, Дани болон Гренланд улсууд өнгөрсөн есдүгээр сард уг гэрээнд гарын үсэг зурсан юм. Данийн өөртөө засах нутаг дэвсгэр болох, стратегийн чухал байршилтай бөгөөд ашигт малтмалаар баялаг тус арлыг хяналтдаа авах тухай Трампын удаа дараагийн сүрдүүлгийн дараа үүссэн хурцадмал байдлыг намжаах зорилготой уг гэрээ нь Гренланд дахь АНУ-ын цэргийн үүрэг оролцоог өргөжүүлэхээр тусгажээ.