Грэммийн шагналд нэр дэвшиж байсан, нэр хүндтэй дуурийн дуучин Жубилиант Сайкс амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Түүнийг Калифорни мужийн Санта Моника хот дахь гэртээ хутгалуулсан шархтай байдалтайгаар олсон байна.
Уг хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд 911 дуудлагын дагуу хууль сахиулагчид дуурийн дуучны гэрт ирэхэд тэрээр хэдийнэ амьсгал хураасан байжээ. Энэхүү хэрэгт холбогдуулан талийгаачийн хүүг сэжигтнээр татан шалгаж байгаа юм.
Тэгвэл саяхан болсон шүүх хурлын үеэр Жубилиант Сайксын хүү эцгээ хөнөөсөн гэх хэрэгт буруугүй хэмээн мэдүүлжээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.