Ардчилсан намаас Сенатын сонгуульд нэр дэвшиж байсан Грэм Платнер өөрт нь холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийн улмаас сонгуулийн өрсөлдөөнөөс гарахаар болжээ. Тэрээр одоогийн Сенатын гишүүн, Бүгд найрамдах намын төлөөлөгч Сюзан Коллинзтэй өрсөлдөж байсан юм.

Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, тус намын зүгээс ойрын хэдэн долоо хоногийн дотор Грэм Платнерыг орлох шинэ нэр дэвшигчийг тодруулахаар ажиллаж байна. Одоогоор энэ асуудалтай холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байна.