Калифорни мужийн захирагч, Ардчилсан намын гишүүн Гэвин Ньюсом хэрэв АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис дахин өрсөлдвөл 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүний уг ярилцлагын бичлэгийг Даваа гарагт CNN агентлаг нийтэлсэн байна.
Ньюсом нь 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай улстөрчдийн нэгд тооцогдож буй юм. Тэрбээр CNN-ийн хөтлөгч Жейк Таппертай усны мандалд өвдөг татам гүнд зогсож, загасчлах зуураа ярилцлага өгчээ.
Ярилцлагын үеэр Ньюсом “Хэрэв тэр (Камала Харрис) өрсөлдвөл би дэвшихгүй” хэмээн тодорхой хэлсэн байна. Тэрбээр хоёулаа зэрэг нэр дэвшин өрсөлдөх нь Ардчилсан намын сонгогчдын саналыг хуваах эрсдэлтэй гэдгийг тайлбарлажээ.