АНУ-ын Калифорни мужийн шүүхээс радиологич Дхармеш Пател-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулсан бүх ялыг цуцалжээ. Тэрээр 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр өөрийн Тесла автомашиныг 276 метрийн өндөртэй хадан хясаанаас унагааж, эхнэр болон хоёр хүүхдээ алахыг завдсан хэмээн буруутгагдаж байсан юм.

“Чөтгөрийн гулсуур” хэмээн нэрлэгддэг Номхон далайн эргийн дагуух энэхүү хүндхэн ослын дараа прокурорын зүгээс 45 настай Дхармеш Пателыг хүн амины завтлагын хэрэгт буруутгасан байв. Гэсэн хэдий ч шүүгч түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийг амжилттай дүүргэсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.

Ослын газарт байсан дөрвөн хүн бүгд амьд үлдсэн бөгөөд тухайн үед уг хэрэг олон нийтийн анхаарлыг ихэд татаж байсан билээ.