Дани улсад засгийн газраас оюутны тэтгэмжийг танах төлөвлөгөө боловсруулсныг эсэргүүцэн олон мянган залуус Лхагва гарагт гудамжинд гарч жагслаа. Уг шийдвэр нь батлан хамгаалалтын зардалд зориулж хөрөнгө гаргах зорилготой аж.
Эсэргүүцлийн жагсаалд ахлах сургууль болон их сургуулийн оюутны 11 холбоо нэгдсэн бөгөөд тэд “Enough is Enough” (Болно гэдэг нь боллоо) уриан дор Копенхаген хотын Захиргааны талбайгаас парламент хүртэл алхсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр нийт 40,000 орчим оюутан ажил хаялтад оролцжээ.
Боловсролын тэтгэмж танах төлөвлөгөөг эсэргүүцсэн залуусын энэхүү хөдөлгөөн нь Франц улсаас эхлэлтэй бөгөөд сүүлийн долоо хоногуудад Европын бусад орнуудад ч өргөжин тэлээд байна.