Холливудын алдарт жүжигчин, “Wild Things” киногоороо олонд танигдсан Денис Ричардс өөрийн гадаад төрхөндөө хийлгэсэн гоо сайхны өөрчлөлтийн талаар илэн далангүй ярилаа.
Тэрээр 2025 оны зургадугаар сарын сүүлээр нүүрэндээ бүтэн мэс засал (facelift) хийлгэсэн гэдгээ зарлав. Жүжигчин бүсгүй энэхүү шийдвэрээ гаргах болсон шалтгаан болон мэс заслын үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан байна.
Денис Ричардс нь нүүрнийхээ хэсэгт хийлгэсэн энэхүү “засвар”-ын талаар ямар ч нууц зүйлгүйгээр, нээлттэй хандаж байгаа нь олны анхаарлыг татаж байна.