НҮБ-аас мэдээлснээр, дэлхийн 12 орны дипломат төлөөлөгчид Газын зурвас дахь дүрвэгсдийн байршил руу "виртуал дипломат айлчлал" хийжээ.
Энэхүү цахим уулзалтын хүрээнд дипломатууд тус бүсэд амьдарч буй оршин суугчидтай холбогдож, тэдний тулгамдаж буй хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг сонссон байна. Уг үйл явдал нь олон улсын төлөөлөгчдөд тус бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь очихгүйгээр, виртуал технологийн тусламжтайгаар танилцах боломжийг олгожээ.