Блокчэйн технологийн мэдээллийн CoinDesk сувгийн мэдээлснээр, АНУ-ын улс төрч Дональд Трамптай холбоотой крипто токенуудын зах зээлд томоохон уналт ажиглагдаж байна. Тухайлбал, TRUMP нэртэй токенын ханш оргил үеэсээ 96 хувиар унасан үзүүлэлттэй байна.
Үүнтэй зэрэгцэн WLFI токенын хоёрдогч зах зээл дээрх хэтэвчүүдийн 85 хувь нь алдагдалтай буюу "underwater" нөхцөлд байгааг блокчэйн дата мэдээлэл харуулж байна. Энэхүү үйл явц нь тухайн салбарын хүрээнд өрнөж буй өргөн хүрээний уналттай холбоотой байгаа юм.
Нийтдээ Трампын крипто токенуудыг худалдан авсан хөрөнгө оруулагчид 3.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгааг тус мэдээлэлд онцолжээ.