АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Лос-Анжелес хот орчмын гольфын талбайд хандивын арга хэмжээ болохоос хоёр хоногийн өмнө сэжигтэй этгээдийг баривчилсан байна.

Лос-Анжелес дүүргийн Шерифийн газрын мэдээлснээр, 38 настай Жанин Жон Таеле гэгч этгээд тус талбайд ирж, аюулгүй байдлын бэлтгэл ажлыг хянаж байгаа мэт үйлдэл гаргажээ. Тэрээр тухайн газарт зураг авч, бичлэг хийж байсан аж.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг шалгах явцад халааснаас нь 16 сумтай дайз олдсон бол, автомашинаас нь цэнэгтэй гар буу илрүүлэн хураан авчээ. Үүний дараа холбогдох албаныхан сэжигтний гэрт нэгжлэг хийсэн байна.

Дональд Трамп тус гольфын талбайд хандивын арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байсан бөгөөд баривчилгаа уг үйл явдлаас хоёр хоногийн өмнө болжээ.