АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг дэмжих иргэдийн түвшин түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрч буурсан талаар Reuters/Ipsos агентлагийн явуулсан шинэ санал асуулга мэдээллээ.

Даваа гарагт дүнгээ нэгтгэсэн, дөрвөн өдөр үргэлжилсэн уг судалгаанд оролцогчдын ердөө 33 хувь нь Дональд Трампын Цагаан ордонд хэрэгжүүлж буй ажлыг сайшааж дэмжсэн байна. Харин нийт судалгаанд хамрагдагсдын 64 хувь нь түүний үйл ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Энэ сарын эхээр явуулсан өмнөх санал асуулгаар Трампын дэмжлэгийн хувь 35 хувь байсан бөгөөд шинэ дүнгээр ийнхүү буурсан үзүүлэлт гарчээ.

Мөн тус санал асуулгаар Америкийн иргэдийн дийлэнх олонх нь АНУ болон Иран улсын хоорондын дайн удаан хугацаанд үргэлжлэх вий гэдэгт ихээхэн сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн байна.