Америкийн Нэгдсэн Улс үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ үед тус улсын номын зах зээлд нэгэн шинэ бүтээл олны анхаарлыг татаж байна. “New York Times” сонины Цагаан ордны сурвалжлагчид болох Мэгги Хаберман, Жонатан Сван нарын хамтран бичсэн “Regime Change” ном одоогоор АНУ-д хамгийн их борлуулалттай номоор нэрлэгджээ.
Энэхүү бүтээл нь Дональд Трампын ерөнхийлөгчийн албан тушаал дахь хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний жилийг нарийвчлан өгүүлсэн байна. Зохиогчид Трампын засаглалын энэ үеийг “өшөө авах шинжтэй” хэмээн тодорхойлжээ.
Одоогийн байдлаар тус ном нь улс төрийн үйл явдлыг сонирхогч уншигчдын дунд гол ярианы сэдэв болоод байна.