АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшдэг "Trump Media & Technology Group" компани нь өөрийн "Truth Social" сошиал сүлжээн дэх ерөнхийлөгчийн нийтлэлүүдийг хөрөнгө оруулалтын фирмүүд болон Уолл Стритийн арилжаа эрхлэгчдэд илүү хурдан хугацаанд хүргэх боломжийг судалж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, тус компани мэдээллийн энэхүү давуу эрхийг сард 100,000 ам.доллар хүртэлх төлбөртэйгөөр санал болгох талаар ярилцжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад зах зээлийн хөдөлгөөнд нөлөөлөхүйц мэдээллийг бусдаас түрүүлж авах боломжийг олгох зорилготой юм.

Түүнчлэн, тус компани сүүлийн долоо хоногт гурван жилийн гэрээ байгуулсан тохиолдолд сарын төлбөрийг 60,000 ам.доллар болгон хөнгөлөх саналыг ч мөн танилцуулсан байна. Энэхүү хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн эх сурвалжууд нэрээ нууцлахыг хүсжээ.