АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улс даяар агаарын тээврийн нислэгүүдийг саатуулсан явдлын талаар ням гарагт анх удаа мэдэгдэл хийлээ. Тэрбээр уг асуудлыг ашиглан Америкийн агаарын тээврийн хөдөлгөөнийг хянах системийг бүрэн шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Конгрессоос шаардсан байна.

Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч баасан гарагийн үдээс хойш нислэгүүд зогсож эхэлснээс хойш энэ талаар огт дуугарахгүй байсан нь анхаарал татаж байв. Зорчигчид нисэх буудлууд дээр гацаж, түүний засаг захиргаа үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байх хооронд Трамп олон нийтийн сүлжээгээр огт өөр сэдвүүдээр нийтлэл оруулж байжээ.