АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын 250 жилийн ойн баярыг тохиолдуулан Вашингтон хотын "National Mall" талбайд үг хэлэхээр төлөвлөж байна. Гэвч зуны улирлын хүчтэй аадар бороо, аянга цахилгаантай шуурганы улмаас уг арга хэмжээ хойшлогдох эсвэл цуцлагдах эрсдэл үүсээд байгаа юм.
Эрх бүхий байгууллагууд Вашингтоны хөшөөний ойролцоох талбайд цугларсан хүмүүсийг аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч арга хэмжээг зохион байгуулагч "Freedom 250" бүлгийн мэдээлснээр, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг талбайд буцаан оруулах бөгөөд Трамп илтгэлээ тавих болно.
Уг арга хэмжээг анх төлөвлөсөн цагаас нэг цагаар хойшлуулж, орон нутгийн цагаар 23:00 цагт эхлүүлэхээр болсон байна. Дональд Трамп цаг агаарын ямар ч нөхцөл байдал үүссэн үл хамааран "Би тэнд байх болно" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.