АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдэл хийхдээ холимог тулааны UFC холбооны гүйцэтгэх захирал (CEO) Дана Уайтыг Цагаан ордны дараагийн хэвлэлийн төлөөлөгчөөр томилох тухай яриа нь зүгээр л тоглоом байсан гэжээ.

Трамп үүнээс нэг өдрийн өмнө олон нийтийн сүлжээнд нийтлэл оруулсан нь өөрийн хүчирхэг холбоотон болох Дана Уайтыг засаг захиргаандаа ажиллуулах гэж байна гэсэн таамаглалыг олон нийтийн дунд өдөөгөөд байсан юм. Энэ нь мөн Конгрессын хяналтыг гартаа авахаар бэлтгэж буй Ардчилсан намынхантай ширүүн, тэмцэгч байдлаар харилцах хандлагыг илтгэсэн дохио болсон гэж үзэж байв.

Ерөнхийлөгчийн хэлснээр түүний томоохон дэмжигчдийн нэг болох Дана Уайт уг албан тушаалыг авах санаанд "дуртай байгаа" боловч Трамп өөрөө энэ томилгооны талаар огт нухацтай бодоогүй байсан гэдгээ онцолжээ.