АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Израиль улсад жил бүр олгодог аюулгүй байдлын тусламжийн 10 жилийн хэлэлцээрийг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Уг хэлэлцээрийн дагуу АНУ нь холбоотон Израиль улсад 2028 он хүртэл жил бүр 3.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр зохицуулагдсан байсан юм. Энэхүү тохиролцоог өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед буюу гурван жилийн өмнө үзэглэж, улмаар 2019 оноос хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
АНУ-ын телевизийн "Fox and Friends" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Дональд Трамп тусламжийг зогсоох шийдвэрийг Израиль улс хүлээн зөвшөөрч байгаа буюу "зүгээр" гэж үзсэн талаар дурджээ. Мөн тэрээр "Тэдэнд тусламж хэрэгтэй болсон цагт бид Израильд тусална" хэмээн тодотгосон байна. Түүнчлэн Трамп уг асуудлаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай тохиролцсон гэдгээ хэлжээ.