АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гарагт Ираны эсрэг дахин томоохон цохилт өгөх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацааг ирэх он хүртэл сунгах төлөвтэй байгаагаа харууллаа. Тэрбээр өмнө нь энэхүү асуудлыг АНУ-ын завсрын сонгуулийн дараа шийдэгдэж магадгүй гэж сануулж байсан юм.
БНХАУ-д хийсэн айлчлалаасаа Вашингтон руу буцах замдаа онгоцон дотроосоо өгсөн ярилцлагын үеэр шинэ цохилтын боломжийн талаар асуухад Трамп хариулт өгчээ. Тэрбээр: “Энэ талаар би та нартай оны эхний дараа ярилцах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлэхдээ: “Бидэнд цаг байна” хэмээн онцолж, уг шийдвэрийг гаргах гэж яарахгүй байгаагаа илэрхийлжээ.