АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун-тай уулзах үеэрээ тус улсад ихээхэн тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Аун нь 2009 оноос хойш Вашингтонд уригдсан Ливаны анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.

Уулзалтын гол сэдэв нь Ливаныг Израильтай энхийн замаар явах болон Хезболла бүлэглэлийг зэвсэггүй болгох оролдлогыг дэмжихэд чиглэжээ. Ерөнхийлөгч Аун АНУ-аас улс төрийн дэмжлэг болон Ливаны армид үзүүлэх байнгын тусламжийг үргэлжлүүлэхийг хүссэн байна.

Ливаны арми нь АНУ-ын дэмжлэгтэйгээр Израильтай байгуулсан хүрээний дагуу өмнөд бүс нутгуудад байрлаж эхлээд байгаа юм. Энэхүү үйл явцтай холбогдуулан Аун “Бид Ливаны армийг (LAF) заавал дэмжих хэрэгтэй” хэмээн онцолжээ.