АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Мичиган мужийн Порт-Хурон хотод зохион байгуулагдсан сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр үг хэлэхдээ тус мужаас АНУ-ын Сенатад нэр дэвшиж буй Абдул Эл-Сайедыг лалын хэт даврагчидтай холбон шүүмжиллээ.
Тэрбээр Эл-Сайедыг есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдсэн этгээдүүдтэй харьцуулан ярьсан бөгөөд Ардчилсан намынхан Америкийн эсрэг хүчирхийлэгч террористуудыг АНУ-д нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Цуглаанд хүрэлцэн ирсэн дэмжигчдийнхээ өмнө Трамп “Би энд жихадист, Мусульманы ахан дүүс бүлгийн гишүүнийг АНУ-ын сенатор болохоос сэргийлэхээр ирлээ” хэмээн онцлон хэлжээ.
Хэрэв Абдул Эл-Сайед сонгуульд ялалт байгуулбал тэрбээр АНУ-ын Сенатад сонгогдсон анхны мусульман хүн болох юм.