АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Ираны эсрэг үүрэг гүйцэтгэж буй нисэх онгоц тээгч хөлөг онгоцны алба хаагчдын амьдрах нөхцөл болон сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовж буй асуудлыг үгүйсгэлээ.

Сэтгүүлчид түүнээс USS Abraham Lincoln хөлөг онгоцон дээрх нөхцөл байдалд цэргүүдийн ар гэрийнхэн санаа зовж байгаа эсэхийг лавлахад Трамп “Үгүй, тэд санаа зовоогүй” хэмээн хариулсан байна.

Түүнчлэн тус хөлөг онгоц далайд есөн сарын турш үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хэт удаан хугацаагаар байрлаж байна гэх байр суурийг тэрээр мөн эсэргүүцэж, “Үгүй, хангалттай удаан хугацаа биш” гэжээ. Гэхдээ уг хөлөг онгоц тун удахгүй ээлжээ хүлээлгэн өгч солигдоно гэдгийг ерөнхийлөгч баталсан байна.