АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Ормузын хоолойн усан замыг тун удахгүй АНУ-ын газар нутгийн нэг хэсэг хэмээн зарлах болно гэж хэллээ. Тэрээр энэхүү алхмыг Ираныг ялсны дараа хийхээр төлөвлөж байгаагаа дурдсан байна.
Нью-Йорк мужийн Гарден Сити дэх цагдаагийн академид болсон улс төрийн цуглааны үеэр Трамп хөхрөлдөн байж хэлэхдээ: “Маш хүнд ялагдал хүлээж буй Ираныг бид ялж дууссаны дараа, би тун удахгүй Ормузын хоолойг Америкийн Нэгдсэн Улсын газар нутаг хэмээн зарлах болно” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Энэ бол үнэн” хэмээн нэмж тодотгосон байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү мэдэгдлийг хэр зэрэг нухацтай хэлсэн, эсвэл энэ нь шинэ бодлогыг илэрхийлж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.