АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил өөрийн гүйцэтгэх туслах Натали Харп болон Цагаан ордны Баруун жигүүрт ажилладаг ойрын гурван туслахдаа хэдэн арван мянган ам.долларын бэлэн мөнгө бэлэглэсэн байна. Энэ тухай Цагаан ордноос гаргасан санхүүгийн тайлан мэдээлэлд дурджээ.
Эдгээр бэлэн мөнгөний дунд туслах Натали Харпад өгсөн 45,000 ам.доллар багтаж байгаа аж. Мөн түүнчлэн харилцаа холбооны зөвлөх Марго Мартин болон Зууван танхимын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Чемберлэйн нарын ажилтнуудад уг төлбөр хамаарч байна.
Энэхүү бэлэн мөнгөний урамшуулал нь ёс зүйн хувьд асуудал дагуулаад байна. Учир нь холбооны засгийн газрын ажилтнууд төрийн цалингаас гадуур нэмэлт нөхөн олговор авахыг холбогдох хуулиар ерөнхийдөө хориглодог байна.