АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгдэл хийхдээ Украин дахь дөрөв гаруй жил үргэлжилж буй дайныг эцэслэх шинэ төлөвлөгөөний хамт тусгай төлөөлөгчдөө илгээх гэж буйгаа зарлалаа. Тэрбээр төлөөлөгч Стив Виткофф болон Жаред Кушнер нарыг Москва, Киев рүү илгээж байгаагаа дурдсан байна.
Энэхүү алхам нь 2022 онд ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллээр эхэлсэн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын хамгийн их цус урсгасан мөргөлдөөнд үүссэн дипломат мухардлыг арилгах гэсэн Вашингтоны сүүлийн үеийн оролдлого болж байна.
Украины өндөр албан тушаалтны мэдээлснээр төлөөлөгчид ням гарагт Киевт очих төлөвтэй байна. Түүнчлэн АНУ-ын Axios хэвлэлийн мэдээлснээр тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа ажээ.