АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт зууван танхимд байхдаа Британийн хунтайж Харри болон түүний гэр бүл Америкийг орхин эх орон руугаа буцсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нар Калифорни мужид зургаан жил амьдарсны эцэст буцах шийдвэр гаргасан талаар Трампаас сэтгүүлчид асуухад тэрбээр: “Би үүнд баяртай байна. Би тэдний шүтэн бишрэгч байгаагүй” хэмээн хариулсан байна.
Хунтайж Харри, Меган Маркл нар 2020 онд хааны гэр бүлийн албан үүргээсээ татгалзаж, АНУ руу нүүж байсан юм. Харин тэдний гэр бүл наймдугаар сарын сүүлээр Их Британид буцан ирсэн байна.