АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт хүүхдийн вакцинжуулалтын зөвлөмжийг шинэчлэн өөрчлөх тухай гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа. Энэхүү захирамж нь түүний урт хугацааны турш баримталж ирсэн боловч шинжлэх ухааны үндэслэлгүй гэж няцаагдсан онолыг дэмжиж байгаа юм. Түүний үзэж байгаагаар хүүхдийн вакциныг хугацааны хувьд зайтай, тус тусад нь эмнэлэгт очиж хийлгэх ёстой аж.
Шинээр гарсан захирамж нь улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг MMR вакциныг нэг дор биш, гурван өөр өвчний эсрэг бие даасан тусдаа тариа болгон хуваахыг уриалж байна. Мөн боломжтой бол хүүхдийн бүх төрлийн дархлаажуулалтыг тус тусад нь өөр цаг хугацаанд товлож хийлгэхийг дэмжиж байгаа юм.
Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зааврын эсрэг гарч байгаа бөгөөд уг захирамжаар дамжуулан тус улсын Эрүүл мэндийн яаманд холбогдох чиглэлийг өгөөд байна.