АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Линкольны нэрэмжит дурсгалын цогцолбор болон Арлингтоны үндэсний оршуулгын газрын хооронд барихаар төлөвлөж буй асар том нуман хаалга нь дээд зэрэглэлийн цэргийн цогцолбор болно гэж өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ.
Түүний хэлснээр уг байгууламж нь зөвхөн дурсгалын шинжтэй байгаад зогсохгүй дрон болон мэргэн буудагчдыг байрлуулах, мөн сум хэрэгсэл хадгалах боломжтой байх аж.
Энэхүү алхам нь Трамп Цагаан ордон болон нийслэл хотыг үзэмжтэй болгох санаачилгуудаа хамгаалалтын зориулалттай хэмээн тайлбарлаж буйн нэг жишээ болж байна. Тэрбээр үүнээс өмнө Цагаан ордны шинэ хүлээн авалтын танхимыг “цэргийн цогцолбор” хэмээн нэрлэж, тодорхой зорилгоор зайлшгүй шаардлагатай гэж үзэж байсан юм.