АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт ОХУ-ын лабораторийн ажилтан тарваган тахлаар нас барсан гэх мэдээллийн асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тун удахгүй ярилцана гэдгээ мэдэгдлээ.

Энэхүү асуудалтай холбогдуулан Вашингтоны зүгээс Москваг ил тод байхыг шахаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-д хандан уриалга гаргаж, санаа зовниж буйгаа илэрхийлж байна.

Харин Оросын эрх баригчид тахлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэдгийг үгүйсгэсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Сибирийн Эрхүү муж дахь тахал судлалын хүрээлэнд гарсан хэрэг явдлын талаарх мэдээллийг намжаах, ач холбогдлыг нь бууруулах байр суурь баримталж байгаа ажээ.