АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Даваа гарагт телевизийн сурталчилгааны төлбөрийг өөрөө хувиасаа эсвэл MAGA улс төрийн хорооноос босгосон хөрөнгөөр төлөхөө мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь ирэх 11 дүгээр сард болох конгрессын сонгуулийн өмнөхөн түүний оролцсон телевизийн сурталчилгаанд татвар төлөгчдийн мөнгийг ашигласан эсэх асуудал хөндөгдөж, шүүмжлэл дагуулсны дараа гарч байна.

Улс даяар цацагдсан, “Америкийн алтан үе”-ийг магтан сайшаасан нийт гурван телевизийн сурталчилгааг ёс зүйн шинжээчид болон хоёр намын хууль тогтоогчид шүүмжилсэн юм. Түүнчлэн хууль тогтоогчид эдгээр сурталчилгаанд төрийн мөнгийг ашигласан эсэхэд эргэлзэж, асуулт тавьжээ.