Европын томоохон усан зам болох Дунай мөрний усны түвшин эрс буурсан нь Румын болон Улгар улсын цөмийн эрчим хүчний станцуудын үйл ажиллагаанд шууд нөлөөлж эхэллээ.

Унгар улсын Пакс цөмийн станц голын усны хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөргөлтийн системдээ хүндрэл учирч, улмаар хүчин чадлынхаа ердөө 10 орчим хувьд нь ажиллаж байна. Цөмийн станцуудын аюулгүй ажиллагаанд голын ус зайлшгүй шаардлагатай байдаг тул усны түвшин багассан нь ийнхүү үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахад хүргэжээ.

Үүнтэй төстэй нөхцөл байдал Румын улсад ч үүсээд байна. Тус улсын Чернавода цөмийн станц руу чиглэх усны урсгалыг сайжруулах зорилгоор цэргийнхэн голын голд байрлах хад чулууг дэлбэлжээ. Ийнхүү усны урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь станцын хөргөлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой байна.