АНУ-ын дуучин, хөгжимчин Линда Перхакс эсэн мэнд олдсон тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ. 82 настай уран бүтээлчийг сураггүй алга болсон гэж өмнө нь бүртгэж байсан юм.

Дуучны хуучин менежер олон нийтийн зүгээс үзүүлсэн дэмжлэг, туслалцаанд талархал илэрхийлжээ. Тэрээр мэдээллийг түгээх, дэмжлэг үзүүлэхээр холбогдох, мөн Линдагийн биеийн байдалд санаа тавьж, чин сэтгэлээсээ хандсан хүмүүст талархсанаа илэрхийлсэн байна.

Линда Перхакс нь 1970-аад оноос хойш уран бүтээлээ туурвиж буй, фолк урсгалын нөлөө бүхий дуучин юм.