Америкийн нөлөө бүхий дуучин, ая зохиогч Линда Перхакс сураггүй алга болсон талаар Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Түүний ойр дотнын хүмүүсийн зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, 82 настай уран бүтээлч маань нэлээд хугацааны өмнөөс сураггүй болсон байна.

Уран бүтээлч нь сэтгэцийн өөрчлөлттэй тэмцэж байсан бөгөөд уг нөхцөл байдал нь түүний эрүүл мэндэд нөлөөлж байжээ. Мөн тэрээр асрамжийн газраас гарсан гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнээс хойш найман сарын хугацаа өнгөрсөн байна.

Линда Перхакс нь хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай, соёлын нөлөө бүхий уран бүтээлч гэдгээрээ танигдсан нэгэн юм. Одоогоор түүний хаана байгаа болон нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна.