АНУ-ын Калифорни мужийн Пало-Алтогоос гаралтай уран бүтээлч Рэми Вулф карьертаа анх удаа Billboard-ийн чартын тэргүүн байрыг эзэллээ. Түүний “Bottle” нэртэй сингл Adult Alternative Airplay жагсаалтын 2-р байраас 1-р байр луу ахисан байна.
Наймдугаар сарын 20-нд Island/Republic Records-оор дамжуулан цацагдсан уг дууны радио тоглуулалтын давтамж 11 дүгээр сарын 13-19-ний хугацаанд 13 хувиар өссөнийг Luminate мэдээлэв. “Bottle” нь Рэми Вулфийн хувьд Adult Alternative Airplay чартад багтсан анхны дуу болж байгаа юм.
Энэхүү дуу нь түүний гурав дахь бие даасан “Mud” цомгийн хоёр дахь сингл бөгөөд уг цомог өнгөрсөн аравдугаар сард Billboard 200 жагсаалтын 18, Top Alternative Albums чартын 4-р байрт хүрч, уран бүтээлчийн хувийн дээд амжилтыг тогтоосон билээ. Мөн “Mud” цомгийн нийт зургаан дуу Hot Rock & Alternative Songs жагсаалтад багтжээ.
Энэ долоо хоног Рэми Вулфийн хувьд онцгой амжилтаар дүүрэн байна. Тэрээр 11 дүгээр сарын 16-ны даваа гарагт Грэммийн шагналд анх удаа “Шилдэг шинэ уран бүтээлч” (Best New Artist) төрөлд нэр дэвшсэн юм. Үүнээс гадна тэрээр 2027 оны Coachella наадамд оролцох, Ноа Каханы ирэх зургаадугаар сарын аялан тоглолтод хамтрах болон ирэх хоёрдугаар сараас эхлэх өөрийн “Mud” бие даасан аялан тоглолтын хуваарийг зарлаад байна.