Алдарт дуучин Сиара тав дахь хүүхдээ тээж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр Ням гарагт буюу 9 дүгээр сарын 6-нд Instagram хуудсандаа “Хайрлах бас нэгэн хүн” гэсэн тайлбартайгаар жирэмсэн болсноо мэдэгдсэн байна.

Энэхүү хүүхэд нь түүний нөхөр, NFL-ийн од асан Расселл Уилсонтой хамтран өлгийдөн авах дөрөв дэх хүүхэд болох юм. Хосууд 2016 онд гэрлэсэн билээ. Харин Сиара өөрийн ууган хүүхдээ 2014 онд өмнөх хамтрагч Future-тэйгээ хамт угтан авч байжээ.

Сиарагийн нийтэлсэн өхөөрдөм бичлэг дээр тэрбээр хувцасны хэцэн дээр бяцхан хүүхдийн боди тохож буй нь харагдах бөгөөд томорсон гэдсээ харуулан гараараа тавын тоог заасан байна. Мөн хэцэн дээр түүний өмнөх дөрвөн хүүхэд болох Future, Sienna, Win, Amora нарын нэртэй цамцнууд өлгөөтэй байсан бол шинэ хүүхдийн боди хоосон байж, нэрийг нь нууц хэвээр үлдээжээ. Бичлэгийн дараагийн хэсэгт түүний нөхөр Расселл инээмсэглэн нэгдэж, гэр бүлийн өөр нэгэн гишүүн гэрэл зурагчны үүрэг гүйцэтгэж буй нь дүрслэгдсэн байна.

Сиара 2024 онд Мисси Эллиоттын аялан тоглолтод оролцож байсан бөгөөд 2025 онд бие даасан найм дахь цомог болох “CiCi”-гээ гаргаж, хэд хэдэн амьд тоглолтод оролцсон юм. Хамгийн сүүлд 8 дугаар сарын дундуур Польшийн Познань хотод болсон “BitterSweet” фестивалийн тайзан дээр гарахдаа гэдсийг нь нуухуйц сул загвартай урт цамц өмссөн байжээ.