Америкийн дуучин D4vd хүнд ноцтой хэрэгт холбогдоод байна. Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, түүнийг өсвөр насны охин Селесте Ривас Эрнандезийг хөнөөсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн газраас олдсон хогны уутнаас дуулчин D4vd-ийн ДНХ илэрсэн нь тогтоогджээ. Уг уут нь талийгаач охины цусны ул мөртэй холбоотой байсан гэж үзэж байна.
Дуучныг энэхүү гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь 14 настай охиныг бэлгийн дарамтад оруулсан үйлдлээ нуун дарагдуулах оролдлого байсан хэмээн мөрдлөгийн байгууллагаас үзэж байна. Одоогоор хэрэг мөрдөн шалгах шатандаа үргэлжилж байна.