Америкийн дуучин D4vd-ийн Apple Music платформ дахь албан ёсны хаяг хакеруудын халдлагад өртсөн болох нь тогтоогджээ. Тэрээр одоогоор хүн амины хэргийн урьдчилсан сонсголд оролцож, хэргээ шүүхээр шийдвэрлүүлэхгүйн төлөө тэмцэж буй энэ үед ийм явдал гарсан байна.
Хакерууд түүний хаягт нэвтэрснийхээ дараа D4vd-ийн хоолойтой тун төстэй дууг байршуулжээ. Тус дуунд гэмт хэргийн хохирогчид хайртайгаа илэрхийлсэн утга бүхий үгс орсон байна. Одоогоор дуучин D4vd-ийн хууль эрх зүйн асуудал үргэлжилж, хэрэг нь шүүхэд шилжих эсэх нь тодорхойгүй хэвээр байна.