Олон улсын санхүүгийн зах зээлд блокчэйн технологийг нэвтрүүлэх томоохон алхам хийгдлээ. Олон улсын төлбөр тооцооны системд өөрчлөлт оруулах зорилгоор JPMorgan, Citi, UBS зэрэг дэлхийд нэр хүндтэй 28 банк хамтран туршилт хийжээ.
Банкууд Олон улсын төлбөр тооцооны банкны (BIS) удирдлага дор явуулсан энэхүү туршилтын хүрээнд токенжуулсан мөнгөн тэмдэгт ашиглан улс хоорондын гүйлгээг хийсэн байна. Энэхүү үйл явц нь бодит мөнгөн хөрөнгийг блокчэйн сүлжээгээр дамжуулан шилжүүлж буй амьд туршилт гэдгээрээ онцлог юм.
Тус туршилтын нийт төсөв нь 1 сая доллар бөгөөд санхүүгийн байгууллагууд блокчэйн технологийг ашиглан олон улсын төлбөр тооцооны хурд болон найдвартай байдлыг нэмэгдүүлэх боломжийг судалж байна.