НҮБ-аас мэдээлснээр, өнгөрсөн долдугаар сард дэлхийн хэмжээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна.
Энэхүү үнийн өсөлтөд дэлхий даяар ажиглагдаж буй хэт халалт болон геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт голлон нөлөөлж байгаа аж. Олон улсын хэмжээнд үргэлжилж буй тодорхойгүй байдал нь хүнсний бүтээгдэхүүний өртөгт шууд болон шууд бусаар нөлөөлсөөр байна.