Хүн төрөлхтөн бие махбодоо тухтай байлгахын тулд 17-24 хэмийн хооронд хэлбэлзэх "термонейтрал бүс" буюу дулааны тэнцвэртэй орчинд амьдрах шаардлагатай байдаг гэж шинжээчид үздэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхий даяарх аагим халуун нь энэхүү тэнцвэрт байдлыг алдагдуулж байна.

Дэлхий дахинд тохиолдох болсон аагим халууны улмаас Европчууд агааржуулагчийн хэрэгцээг хүлээн зөвшөөрч, ашиглалтаа нэмэгдүүлж эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлт зуны улирлын температурыг улам бүр өсгөж, дэлхий даяар аагим халууны дээд амжилтуудыг тогтоох болсон нь ийнхүү нөлөөлж байна.

Одоогийн байдлаар дэлхийн хуурай газрын нийт талбайн 12 орчим хувь нь уур амьсгалын хэт халуун нөхцөлөөс шалтгаалан хүн амьдрах боломжгүй болжээ. Энэхүү үзүүлэлт 2100 он гэхэд 45 хувиас давж өсөх хандлагатай байгаа бөгөөд дэлхийн хүн амын хамгийн багадаа 44 хувь нь үүнд өртөх магадлалтай байна.