Европ даяар үргэлжилж буй хэт халалтын улмаас тус бүс нутагт агааржуулагч болон сэнсний эрэлт эрс нэмэгджээ. Испани, Итали, Герман зэрэг оронд хөргөх төхөөрөмжүүд худалдаанд гарсан даруйдаа дуусах болсон байна.

Эдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь Хятадаас нийлүүлэгддэг аж. Тухайлбал, Alibaba Group Holding-ийн цахим худалдааны платформ дээр Испани улсад сэнсний борлуулалт өнгөрсөн сард бараг хоёр дахин өссөн байна. Үүнээс гадна, Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Midea Group-ийн агааржуулагчийн борлуулалт Баруун Европт энэ оны эхний зургаан сарын байдлаар 70 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар, ирэх арван жилийн хугацаанд ийм төрлийн хэт халалт улам бүр давтагдах хандлагатай байгаа юм.