Европын Холбоо болон БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны тэнцвэргүй байдал улам бүр гүнзгийрч байна. Үүнтэй холбогдуулан Европын комисс уг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ахиц дэвшлийг ирэх сар гэхэд гаргахыг БНХАУ-аас шаардлаа.
Хэрэв энэ хугацаанд дорвитой үр дүн гарахгүй бол худалдааны хамгаалалтын шинэ бодлого хэрэгжүүлж болзошгүй гэдгээ Европын талаас хөндөж байна. Экспортлогч бусад улс орнууд хяналт тавихыг шаардаж буй энэ үед өнгөрсөн жил БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний худалдааны ашиг бараг 1.2 их наяд ам.долларт хүрсэн юм.
Энэхүү тулган тавьсан хугацаа нь эдийн засгийн тэнцвэргүй байдлыг хэрхэн арилгах, мөн БНХАУ-ын аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын үр өгөөжийг худалдааны түншүүдэд нь хэрхэн хүргэх вэ гэсэн чухал асуултыг бий болгож байна. Түүнчлэн энэхүү үйл явц нь зах зээл дэх "хүчин чадлын илүүдэл"-ийн асуудал хурцаар хөндөгдөж буй цаг үед өрнөж байна.